ОХУ-ын Батлан Хамгаалах яамны “Ту-154” нисэх онгоц Хар тэнгист осолдсон болохыг тус улсын Онцгой байдлын яамны эх сурвалжууд мэдэгдлээ. Тодруулбал, Сирийн Латакия хот руу явж байсан 84 зорчигч, нисэх багийн 8 хүн бүхий онгоц өнөө өглөө Сочигоос нисээд удалгүй радарын дэлгэцээс алга болсон байна. Онгоц алга болсон даруйд эрж хайх ажил явуулж, улмаар эргээс 1.5 км зайтай газраас тосорхог толбо, онгоцны дугуй, зорчигчдын эд зүйлийг илрүүлжээ.
Онгоцны ослоор амь үрэгдэгсдийн олонх нь Сири дэх ОХУ-ын цэргийн хүчнийхэнд зориулж тоглолт хийхээр явж асан Александр Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулгын хөгжимчид байжээ.
Онгоцны осол болсон бүс нутагт 50-70 м гүнд эрэл хийх шаардлага гарч байгаа бөгөөд хайлтын ажиллагаанд Хар тэнгисийн флотын 6 хөлөг болон шумбагч онгоцууд оролцож байна гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.


| “Ту-154” нисэх онгоц Хар тэнгист осолджээ | ||
| Үзсэн: 1225 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.