2026 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул/Лүн сум/ Хангай нурууны арын Хануй, Орхон, Сэлэнгэ/Хялгант баг/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Хараа /Дархан/, Онон, Балж /Дадал сум/ Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хархираа /Тариалан сум/ голууд үерийн түвшинг 10-45 см, Туул /Лүн сум/ гол үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
| Голууд үертэй байна | ||
| Үзсэн: 72 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.