Шууд Chart

Цагдаагийн алба хаагчид хүүхэд баярлууллаа

2016-12-26 13:30:42

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хариуцсан нутаг дэвсгэрийнхээ айлын хүүхдүүдэд шинэ жилийн баярын бэлэг өглөө.

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нэгэн айлд тус хэлтсийн өвлийн өвгөн, алиалагчийн хамт зочилж, 10 хүүхдэд бэлэг өгч, шинэ жилийн баярын мэнд хүргэсэн юм.

Алба хаагчид дотоод нөөц бололцоогоор санхүүгийн асуудлыг нь шийдэж, өөрсдөө өвлийн өвгөн алиалагчийн дүрд хувирч хүүхдүүдэд баяр, инээд бэлэглэлээ. Тэд мөн хэлтсийнхээ алба хаагчдын хүүхдүүдийг ч баяруулсан. Шинэ жилийн баяраар хүүхэд баярлуулах ажлыг тус цагдаагийн хэлтсийн алба хаагчид хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.


Цагдаагийн алба хаагчид хүүхэд баярлууллаа   
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй