Шууд Chart

600 гаруй хүүхдэд шинэ жилийн бэлэг өглөө

2016-12-26 14:39:13

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, О интертаймент, “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгийн баг, “Wellness” эмнэлгийнхэн хамтран хүүхдүүд баярлуулжээ.



Үйл ажиллагааг зохион байгуулагчид тус цагдаагийн хэлтэст хамаардаг айл өрхийн 600 гаруй хүүхдийг баярлуулан, шинэ жилийн бэлэг, дулаан хувцас өгөв. Мөн “Wellness” эмнэлгийнхэн хүүхдүүдэд витамин, амин дэм зэргийг өгч, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн үзлэгийг хийж үйлчилсэн юм.



“Амьдралын боломж муутай ч үр хүүхдээ хүмүүжүүлэн, амьдралын төлөө тэмцэж байгаа, бага ч гэсэн тусламж, дэмжлэг, урам, сэтгэлийн үг хэрэгтэй байгаа айл өрхийн хүүхдүүдийг сонгон авч шинэ жилийн баярын бэлэг, мэндчилгээ хүргэж байна” гэж зохион байгуулагчид ярилаа.


600 гаруй хүүхдэд шинэ жилийн бэлэг өглөө   
Үзсэн: 1345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй