Шууд Chart

Д.Төмөрхүлэг алтан медалийн төлөө барилдана

2013-10-30 16:04:14

Олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн гранпри өнөөдөр эхэлсэн.  Тус тэмцээнд Чех, Герман, Австри, Бразил, ОХУ, БНСУ зэрэг 14 орны эрэгтэй 103, эмэгтэй 78 жүдоч өрсөлдөж байна. 

Эхний өдрийн барилдаанаар эрэгтэйчүүдийн 60кг жинд зодоглосон Г.Хэрлэн “А” зоог тэргүүлэн барилдаж хэсгийн аварга боллоо. Хагас шигшээд Германы жүдочыг вазари үнэлгээгээр ялснаар финалд үлдэж БНСУ-ын бөх Чой Ин Хьюктэй оноолт таарлаа.

Харин 66 кг жинд зодоглосон Д.Төмөрхүлэг алтан медалийн төлөө ОХУ-ын Алим Гадановтой  өнөөдөр барилдана.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Д.Төмөрхүлэг алтан медалийн төлөө барилдана   
Үзсэн: 1869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй