Шууд Chart

Монгол хувцасны загварын шоу болно

2013-10-30 16:23:18

Монголын хувцас, загварын ертөнцийн нүүр царай болж 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Монгол Костюмс” төвийн хамт олон ойдоо зориулан "Этно-Фэйшн" загварын шоуг  11 сарын 04-нд 17.00 цагт Улсын драмын эрдмийн театрт ганцхан удаа болох аж.

Шоунд Франц улсын нийслэл Парис хотноо байрлах ЮНЕСКО-гийн төв байранд өнгөрсөн жил тоглосон "Монгол хувцасны нууц товчоо" театрчилсан тоглолтоо хүргэхээр зэхээд байгаа юм.
 
Энэхүү загварын театрчилсан тоглолтдоо зориулан тэд Хүннүгийн коллекциос гадна эртний улсуудын зориулж хийсэн Сяньби, Түрэг болон Богд хаан, Дондогдулам хатан, Сүхбаатар жанжин, Бодоо Данзан гээд 12 коллекци буюу 150 гаруй хувцасны шинэ загварыг бүтээсэн юм.
Эдгээр загварууддаа судалгааны материал ашиглан дизайнеруудын уран сэтгэлгээ, гоёмсог шийдлийг тусган хийснээрээ онцлог аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монгол хувцасны загварын шоу болно  
Үзсэн: 2047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй