Шууд Chart

“Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит шагналтнууд тодорлоо

2013-01-22 10:19:22

Монголын үндэсний олон нийтийн радиогийн ууган нэвтрүүлгүүдийн нэг “Ургацын далай” нэвтрүүлэг 48 дахь намраа долгион дамжлаа. Энэхүү нэвтрүүлэг улс эх орныхоо газар тариалангийн салбарын хөгжил дэвшил, мандал буурал өнөөдрийн  өндөрлөгт хүрэхэд чамгүй хувь нэмэр оруулсан юм.  “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит шагналыг анхлан 1987 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын агрономич Нянгарын Цэрэнд гардуулж байсан түүхтэй. Тэр цагаас хойш газар тариалангийн салбарт амжилт, гаргасан  тариаланчдад олгож байсан энэхүү шагнал хэсэг хугацаанд завсарлаад 3 жилийн өмнөөс дахин сэргэсэн юм.  
Энэ жилийн “Ургацын далай” шагналыг 5 төрлөөр шалгаруулж  Монголын тариаланчдын холбоотой хамтран гардууллаа. Оны шилдэг механикжуулагчаар Төв аймгийн Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” компанийн механикжуулагч А.Баярхүү,  Шилдэг агрономичоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Баянсэлэнгэ “ компанийн агрономич Я.Идэрнамнан, шилдэг ногоочноор Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочин Н.Лхагва,  шилдэг инженерээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын  “Сэлэнгэ буудай” компанийн  инженер М.Шинэчулуун, шилдэг менежерээр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “ Бооцын тариа” компанийн захирал С.Баатар нар тодорлоо. 
 

Олон нийтийн мэдээлэл судалгааны төв

Нийтэлсэн: Б.Багабанди

“Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит шагналтнууд тодорлоо   
Үзсэн: 1840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй