Дууны найруулагч, дууны инженер, ер нь “дуутай” ажилладаг хэн бүхний гарын авлага болох “Дуун бичлэгийн дэшилтэт технологи Cubase 5” ном хэвлэгдэн гарлаа. “Радио, телевиз болон дэлгэцийн урлагт дууны инженер, дууны найруулагч, дууны оператор гэх туйлын хариуцлагатай, онцгой авьяас мэдлэг шаардсан нарийн мэргэжил, мэргэшил бий. Одоо энэ мэргэжлийн ач холбогдлыг ойлгохгүй, тоохоо больжээ гэж хэлмээргүй байна. Харин ийм мэргэжилтэн ховордсоноос, энэ мэргэжлийн хүний нөөц дутмаг болсноос хөгжмийн сонсголтой, техникт дөнгүүр хэн ч хийчихдэг ажил болоод байна уу даа гэвэл үнэнд илүү ойртоно. Монголчууд бид цөөхүүл болоод тэр үү, эсвэл хөрөнгө мөнгөний гачаалаас үүддэг үү нэг хүнд олон ачаа зэрэг үүрүүлдэг. Нэг л зүйлийг онцгой сайн хийж, гаргуун мэргэшихийн оронд олон юмыг амжуулах гэж самгардаж, хагас дутуу гүйцэтгэдэг гэм бий. Үүний жишээ нь аливаа уран бүтээлийн “дууг бүтээж буй” уран бүтээлчид дээр харагддаг юм” хэмээн СУИС-ийн захирал, Доктор, профессор Эрдэнэцогтын Сонинтогос тэмдэглэсэн байна. Тийм ээ, өнөөдөр аналог бичлэг хөгжлийнхөө дээд шатанд хүрч, тоон бичлэгт байраа тавьж байна. Энэ цаг дор энэ мэргэжлийнхэн ч цаг үеэсээ хоцрохгүй байж, мэргэших боломжийг олгохоор МҮОНР-гийн найруулагч Гаваагийн Болор мэргэжил нэгт нөхдийнхөө ширээн дээр энэ номыг тавьж байна. Өнөөдөр дэлхийн төдийгүй Монголын дууны найруулгын зах зээлд өргөн хэрэглэж байгаа “Steinberg”-ийн “Cubase” программын сурах бичиг болсон энэхүү гарын авлагыг та бүрэн судалснаар дууны найруулгын чиглэлээр хийж байгаа ажилдаа ихээхэн дэвшил гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Олон жилийн уйгагүй эрэл хайгуул байнгын шинэчлэн сайжруулсан шинэлэг санаачлагуудын үр дүнд “Cubase” программ бүтээгдэж, дууны найруулгын маш олон боломжуудыг бий болгосон юм. Мөн “Cubase” программыг хэрэглэгчийнхээ хувьд Та дэлхийн хөгжим, дууны уран бүтээлчдийн асар том гэр бүлийн нэгэн гишүүн боллоо гэсэн үг. Энэхүү программыг эзэмшсэнээр радиогийн нийтлэл нэвтрүүлэг, шторкоос эхлээд хөгжмийн томоохон хэмжээний бүтээл хийх гээд тоо томшгүй өргөн боломжийг олж авч байгаа нь юугаар ч үнэлэшгүй их баялаг юм.
“Дуун бичлэгийн дэвшилтэт технологи Cubase 5” ном хэвлэгдлээ test | ||
Үзсэн: 4476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.