Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 31/

2013-10-31 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 10-р сарын 31. Пүрэв гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын адаг Хар нохой сарын шинийн 27. Долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр. Бархасвад гараг. Наран 07.57-д мандаж, 17.56-д жаргана. Өдрийн барилдлага Хотол чуулган.  Шүтэн барилдлага Төрөхүй. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Дунд зэргийн өдөр. Таны үг тус болох бөгөөд үндэстэй гэж бодож байлаа ч та бусдыг шүүмжлэх буруутгахаас зайлсхийх хэрэгтэй. Хамт ажиллагсад юм уу хамт суралцагсад хамаатнууд чинь тантай адил бодолтой байхгүй бололтой бөгөөд таны үгийг доромжлолд тооцож болох юм. Оюуны даалгавар ажил гүйцэтгэхдээ анхаарлаа төвлөрүүл. Хэдийгээр идэвхи чармайлтгүй байдал амжилтад саад болж болох авч яг одоо таны ухаан хурц бөгөөд сэргэг байна. Найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллох нь танд өөрийн чадвараа харуулах боломж өгөх сайхан сонголт байх болно.

 

Хумх (1/20-2/18)   

Найдвар төрүүлэх өдөр. Багаар ажиллах өдөр. Сурталчилгааны менежмент эсвэл манлайлах албан тушаал танд бусдаас онцгойроход хэрэгтэй итгэлийг өгнө. Албан тушаал ахих боломжийг бүү алд. Хамтран ажиллагсад чинь таны зааврыг дагахдаа дуртай байх болно. Өөртөө итгэлтэй бай.

 

 

Загас (2/19-3/20)

Бүтээлч өдөр. Таны төрөлх алиа зан болон бусад зан чанарууд тань өнөөдөр идэвхижинэ. Та өөрийн төсөөллөө ашиглахад ажил ч гэсэн зугаа цэнгэл шиг санагдаж болно. Гэвч энэ зугаа цэнгэлээ багахан хэмжээнд барь. Хэт их мэдрэмтгий зарим хүмүүс таны зугаа цэнгэлийг буруу зүйлд чиглүүлж болох юм. Хэрвээ хэн нэгэн тань гэртээ өвчтэй байвал олон ажлыг амжуулах хэрэгтэй болж. Гэрээ тохижуулах ажил нь таны төлөвлөж байснаас ч илүү их мөнгө шаардах магадлал байна. Гэрийн найр нь хөрш гэр бүл, найз нөхдийг нэг дор цуглуулахад туслана. Та ямар нэг тэмцээнийг амжилттай зохион байгуулах болно.

 

Хонь (3/21-4/19) 

Хөдөлгөөнтэй өдөр. Өөрийгөө хүндлэх сэтгэлээ олж, өөртөө итгэх итгэлээ буцааж авах өдөр иржээ. Нөлөө бүхий хүнтэй өдрийн зоог барьж, өөрт ашигтай мэдээллийг олж авна. Энэ мэдээлэл дээр өөрийн зөн совин, мэдрэмжийг нэгтгэвэл та хувьцааны зах зээлээс нэлээдгүй ашиг олох болно. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүчээ сорьсон ч болно. ё Хонины ордны чигт байгаа өнөөдрийн шинэ сар санхүүгийн салбарт шинэ төслийн ажиллагаа, санаачилгыг онцолжээ.

 

Үхэр (4/20-5/20)   


Амар амгалан өдөр. Танд итгэл төрүүлэм өдөр ирэх шинжтэй. Бусадтай хамтран ажиллаж цагийг хурдан тааламжтай өнгөрөөнө. Таны зүрхийг булаасан нэгэнтэй таатай яриаг өрнүүлэх бололтой. Ургуулан бодох чадвар таны бизнесийн заль мэх овсгоог нэмж энэ өдөр нилээдгүй ашигтай зүйлийг хийж чадна. Хайр сэтгэлдээ их хүч зарцуулбал хожим шан нь ирнэ. Энэ өдөр та бал сараа төлөвлөхөд таатай.

 
Хамтатгах (5/21-6/21)   

Холимог өдөр. Энэ өдөр түр зуурын зугаатай байсан ч ажлаа хийнэ. Тоглоомын талбайд хүүхдүүдтэй байх нь таны хувьд бүтээлч ажил болно. Бусдыг урамшуулж урагшаа яв. Ямар нэгэн хов жив хөөцөлдөх хэрэггүй. Энэ нь ажил дээрх тайван байдлыг бий болгоно. Хол амьдардаг хайрын харилцаа холбоотой хэн нэгнээс утасны дуудлага, мэйл ирнэ. Утасны дуудлага авч ажлаа эрт завсарласандаа өөрийгөө уучил. Та дуудлага таслахыг хүсэхгүй байсан. Та заримдаа ганцаараа байхыг хүснэ. Гэвч аажимдаа хэн нэгэнтэй нөхөрлөхийг хүснэ.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Сорилттой өдөр. Хэт их хүч чармайлт гаргаснаараа асуудалд орох болно. Бүх зүйлийг ганцаараа хийх гэсний хэрэггүй. Зохих хүнд нь зохих ажлыг нь өг. Бусад хүмүүстэй ажлаа хувааж шаардлагатай үед тусламж хүсэхээс бүү татгалз. Эрүүл байхын тулд илүү сайн амарч байх хэрэгтэйг сана. Хувийн асуудлаа ч гэсэн бусадтай хуваалц. Хэрэв ямар нэгэн алдаа гаргасан бол уучлалтыг тухай бүрт нь гуй. Ингэснээрээ та хоёр амар тайван байх болно. Оройг гэртээ өнгөрөөж эрт унт.

 

Арслан (7/23-8/22)   

Та өнөөдөр хэт мэдрэмтгий байна. Хэдийгээр хажуу дахь хүн чинь танд саад болж, төвөгтэй байдал гаргасан ч аль болох тайван байхыг хичээгээрэй. Ингэснээр таны нэр хүнд өсч, бүр албан тушаал ч ахиж мэднэ. Гайхалтай романтик учрал таныг хүлээж байна. Хэрвээ та чухал бизнесийн уулзалт хийж байгаа бол утсаа унтраахаа мартав аа. Хэрвээ хамтрагч тань таныг ойлгохгүй бас хэт их зүйл шаардаад байвал та түүнээс түр ч болов зайгаа барьж, амрахыг хичээ. Ингэснээр та харилцаагаа хамгаалж үлдэж чадахаас гадна та хоёрын харилцаа удаан үргэлжлэх болно.

 

Охин (8/23-9/22)   

Зорилготой өдөр. Аливаа асуудлыг мэдээллийн суурь дээр үндэслэн шийдвэрлэнэ. Өөрийн энергээ төвлөрүүлж чадвал бүх зүйлс хялбар байх болно. Ирээдүйд ямар чиг хандлагаар хэрхэн ажиллах талаар мэдрэмжээ авч чадна. Зохион байгуулах болон биеэ даан ажиллаж чадвар тань энэ үед эхлүүлсэн шинэ бизнесээсээ их хэмжээний ашиг хонжоо олоход туслана. Ахимаг насны хамаатан садангууддаа өөрийгөө алт шиг үнэ цэнэтэй хүн гэдгээ мэдрүүлэх болно. Хүмүүс таны өөртөө итгэлтэй байдал, дотоод сэтгэлийн сайхныг мэдэрнэ.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Гэнэтийн өдөр. Өнөөдөр юу болохыг хүлээж байсан ч дахин бодож үзэх хэрэгтэй болно. Юу ч төлөвлөснөөр явагдахгүй байж магадгүй. Хос жинлүүрийнхэн харилцаандаа асуудалтай тулгарч магадгүй бөгөөд юу ч хийлээ гэсэн уураа дарж, биеэ барихыг хичээгээрэй. Оронд нь хамтрагчийгаа бод. Яагаад гэвэл энэ харилцаа зөвхөн таны тухай биш шүү дээ. Уурлаж бухимдахын оронд аль алиныхаа яриаг сонсон, харилцан буулт хийх сонирхолтой байгаагаа мэдэх болно. Эцэст нь чанга хашгирах, эсвэл чив чимээгүй байдал нь хүссэн үр дүнд хүргэнэ.

 

Хилэнц (10/23-11/21)   

Хувь заяанд гэнэтийн эргэлт гарч болох тухай од эрхэс сануулж байна. Эрсдэлтэй ба тодорхойгүй ажил хэрэг хийх, худалдаа наймаа хийх хэрэггүй. Мөнгөний томоохон алдагдалд орох магадлал өндөр байна. Хэрэв худалдаа наймаа хийвэл салхинд мөнгөө цацсантай адил байна. Хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч салхинд хийсэгсэн мөнгөө эргүүлж олоход хүнд байх болно.

 

Нум (11/22-12/21)   

Салан тусгаарлах өдөр. Хэрвээ гэрээсээ хол танихгүй газар явах гэж байгаа бол газрын зураг юмуу луужин авч яваарай. Танихгүй газар төөрөх нь таныг бусдаас тусгаарлаж үнэт цагийг чинь алдагдуулна. Бүх зөвлөгөө яг байгаа онож буудахгүй. Ямар нэгэн зүйлд урам хугарах байдал зарим хүмүүст тохиолдож болзошгүй. Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуул.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 31/  
Үзсэн: 2218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй