Шууд Chart

Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нар мөнгөн медаль хүртлээ

2013-10-31 09:24:13

Олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн Гранпри тэмцээний эхний өдөр манай улсын шигшээ баг хоёр мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаарт бичигдэж эхэллээ.

Тэмцээнд Чех, Герман, Австри, Бразил, ОХУ, БНСУ зэрэг 14 орны эрэгтэй 103, эмэгтэй 78 жүдоч зодоглож байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг жинд зодоглосон Г.Хэрлэн “А” зоог тэргүүлэн барилдаж финалд үлдсэн ч БНСУ-ын бөх Чой Ин Хьюкд ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

66кг жинд Д.Төмөрхүлэг ОХУ-ын шилдэг жүдоч Алим Гадановтой барилдаж вазари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртжээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг жинд Д.Сумъяа хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Заблудинад вазари, юүко үнэлгээгээр ялагдснаар шагналт тавдугаар байрт орлоо.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нар мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 1554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй