Шууд Chart

6985,1 кг алт олборложээ

2013-10-31 09:49:14

Уул уурхайн яамнаас  салбарын статистик мэдээллийг сар бүр гаргадаг.  2013 оны эхний 9 сарын байдлаар авч үзвэл зэсийн үйлдвэрлэл 542,4 мян.тн буюу 77 хувь, молибдений үйлдвэрлэл 2,777.0 мян.тн буюу 101 хувь, зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 81 хувьтай байна. Харин нүүрсний үйлдвэрлэл 19,7 сая.тн буюу 76 хувь, татварын орлого бүрдүүлэлт 178,2 тэрбум төгрөг буюу 53 хувьтай байна.

Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давсан буюу 6985,1 кг-ийг олборлож 194 хувь, татварын орлого бүрдүүлэлт 165 хувьтай байна. Төмрийн олборлолт 4,441.3 мян.тн буюу 60 хувь, татварын орлого бүрдүүлэлт 40 хувьтай байна. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 80.6 мян.тн буюу 194 хувийн гүйцэтгэлтэй байна.

Ашигт малтмалын газар нийт 28,867.32 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 26,281.54 сая төгрөг буюу 90,6 хувь, Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1,407.44 сая төгрөг буюу 140.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Газрын тосны газар нийт 116,7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 104,7 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба газрын тосны орлого 104 тэрбум төгрөг буюу 104,1 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 2,7 тэрбум төгрөг буюу 134,7 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

6985,1 кг алт олборложээ   
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй