![](/uploads/201310/news/thumb/eca02ccab973e91bc34812d12a2b712c_x3.jpg)
Айтыс буюу харилцаа дууны тэмцээнийг Баян-Өлгий аймгийн Алтай суманд зохион байгуулахаар болжээ.
Энэ урлагийн гарамгай авъяастан Сакейн Амаангулийн санаачилгаар зохиогдох түүний нэрэмжит уг тэмцээнийг 11 сарын 2-ны өдөр болох юм.
Қазах ардын өвөрмөц урлаг болох айтыс нь талууд тогтоогдсон цагт багтаан шууд шүлэглэн дуулж домбордон нийгмийн эерэг, сөрөг үзэгдлүүдийг ил тод гарган шүүмжилж хоорондоо мэтгэлцэх маягаар өрсөлдөнө. Тус аймагт энэ урлагийн авъяастай гуч орчим найрагч байдаг аж.
Казак ардын өвөрмөц урлагийн тэмцээн болно | ||
Үзсэн: 1747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.