![](/uploads/201310/news/thumb/651c64cc3ce0fee19b3861a34dcbb8ae_x3.jpg)
Бүгд найрамдах Чех улсын Валдице болон Винаржице хотын хорих газарт ял эдэлж буй манай улсын хоёр иргэнийг суллаж нутагт нь буцаах шийдвэр гарчээ.
Тодруулбал, Монгол улсын иргэн Х,Э нарыг ялын хугацааны тодорхой хэсгийг эдэлсний дараа хугацаанаас өмнө суллах эсэхийг хэлэлцэх шүүх хурал энэ сарын 17, 25-ны өдөр болжээ.
Тус шүүх хуралд Прага хот дахь манай улсын Элчин сайдын яамнаас төлөөлөгч биечлэн оролцуулж, улсынхаа хоёр иргэнийг үлдэх ялаас чөлөөлөгдсөн тохиолдолд нутаг буцаах баталгаа гарган өгчээ.
Үүний үр дүнд Монгол иргэдийг хугацаанаас нь өмнө суллах шийдвэрийг БНЧУ-ын шүүхээс гаргажээ. Иргэд нутагтаа ирснээр үргэлжлүүлэн ялаа эдлэх юм.
Чехэд хоригдсон монгол иргэд эх орондоо ял эдлэнэ | ||
Үзсэн: 867 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.