Шууд Chart

С.Ганбаатарын урилгыг ихэнх нь хүлээн авчээ

2013-10-31 10:25:07

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар улзалт зохион байгуулахаа мэдэгдсэн. Уулзалтад гэрээг анхлан боловсруулж, УИХ-аар батлуулсан Ерөнхий сайд асан С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нарыг урьснаас гадна өмнөх ТУЗ-ийн гишүүд болох Н.Багабанди, П.Цагаан, Д.Ганболд нарыг  урьжээ. Мөн одоогийн Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд болох Да.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу, Ц.Сэдваанчиг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт урилга хүргүүлсэн байна.

Уулзалт 11 сарын 08-ны өдрийн 13:00 цагт болох бөгөөд хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахгүй байх талаар зарим гишүүдээс санал ирээд байгаа аж. Уулзалтад уригдсан хүмүүсийн ихэнх нь  ирнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж эхлээд байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

С.Ганбаатарын урилгыг ихэнх нь хүлээн авчээ  
Үзсэн: 1539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2013-10-31 15:27
Ganbaataraa chi Darkhaas songogdsonoo byy mart.Darkhani toloo ajillach.xydlaa chalchixaa boliochee

Бидэнтэй нэгдээрэй