Шууд Chart

Ертөнцийн гайхамшигт оргил-Тэнгэр уул

2017-01-04 11:28:35

Тэнгэр Уул нь Дундад Азид Казахстан, Узбекистан, Киргизстан, Хятадын хилээр сунайсан уулын цэгцрээ юм. Тэнгэр уул 6 мянган метрээс өндөр 30 гаруй оргилтой, ноён оргил Киргизстан Хятад хоёрын хилд байх Ялалтын оргил (7,439 м), удаах өндөр оргил нь Киргизстан, Казахстан хоёрын хилд байх Хан Тэнгэр (7010 м). Мөн Тэнгэр уул зүүнээс баруун зүгт 2500 км урт сунан тогтжээ. Түүнээс хамгийн том салбар уулс нь Шиньжянгийн Тэнгэр уул юм. Түүний ноён оргил болох Төмөр хайрхан нь далайн төвшнөөс 7433 метр өндөрт оршдог байна.

Тэнгэр уул нь Хятад болон дунд Азийн “Тэнгэр дээрх уул” хэмээгддэг бөгөөд эртний торгон замын баян бүрд байжээ. Түүний өвөрмөц онцлогтой газар зүйн байршил, зам харилцааны байгаа газар нь олон үндэстэн ястан, соёл урлаг болон шашин шүтлэгийн гол уулзвах цэг болжээ. Эртний түүхээс харахад ч энэ нутаг нь эртний нүүдэл соёл, Перс соёл, Грек соёл, Энэтхэг соёл, Хятадын соёл зэргийн үүсэл хөгжлийн дархан орон байж, эртний шашин шүтлэг, Зороастрианизм, Бурхан шашин, Мани шашин, Энэтхэг шашин, Христосын шашин, Лалын шашны дэлгэрэн хөгжсөн нутаг болсон байна. Тэнгэр уул гурван талаараа 6 их элсэн цөлөөр хүрээлүүлдэг бөгөөд үүнд дэлхийн хамгийн том, далайн төвшнөөс хамгийн өндөр элсэн цөл болох Такла-Макан элсэн цөл багтана.










Ертөнцийн гайхамшигт оргил-Тэнгэр уул  
Үзсэн: 16761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Гайхалтай [127.0.0.xxx] 2024-09-25 16:28
Маш сайхан уул юм
Зочин [66.181.177.xxx] 2017-09-05 23:34
Отгон
Зочин [202.170.84.xxx] 2017-01-04 15:50
бидний мэддэг Тэнгэр уул бол Хятадын Шинжааны нутагт Монголын хилээс 100-хүрэхгүй км-т байдаг уул шүү дээ.Тэр бол нэгэн үед манай нутаг байсан.Баруун монголын нутаг.Чантуу, Торгууд, Монголчууд нутагладаг байсан гэсэн.Энэд бичигдсэн Тэнгэр уул бол бүр хаа хол байсан Станы орнууд Хятадын хилрүү байдаг юм биш үү.Тэнгэр уул нэртэй хоёр газар байдаг юм байх даа...
Зочин [202.70.38.xxx] 2018-06-07 13:46
энд тэндхийн түүх зохиолыг уншиж байхад их л хол дүрсэлсэн байдаг, одоогийн монголын хилээс 100 гэвэл түмэдийн нутаг болчино тэгж хол зах хязгаар гэхгүй болов уу.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-21 18:35
Алтайн нуруу шиг л урт бхгүй юу
Зочин [202.9.43.xxx] 2017-01-04 15:00
Монголын нутаг байсан юм
Аль өндөр юм бэ? [202.21.100.xxx] 2017-01-04 12:48
Тэнгэр уул 6 мянган метрээс өндөр 30 гаруй оргилтой, ноён оргил Киргизстан Хятад хоёрын хилд байх Ялалтын оргил (7,439 м), удаах өндөр оргил нь Киргизстан, Казахстан хоёрын хилд байх Хан Тэнгэр (7010 м)... Шиньжянгийн Тэнгэр уулын ноён оргил болох Төмөр хайрхан нь далайн төвшнөөс 7433 метр өндөрт оршдог байна.

Бидэнтэй нэгдээрэй