![](/uploads/201701/news/thumb/14ff51be4ea809e25c13e7118c46d464_x3.jpg)
Олон улсын цанын холбооны уулын цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн (ДЦАШТ)-ий 2017 оны эхний гараа өнөөдөр боллоо. Энэ удаад эмэгтэй цаначид туг сүлжих ангилалд өрсөдөж ялагчдаа тодруулсан байна. Энэ жилийн ДЦАШТ-ий 16 дахь гараа Хорватын Загреб дахь цанын баазад болж, дэлхийн шилдгүүд 5 дахь удаагаа туг сүлжих ангилалд өрсөлдлөө. Энэ төрлөөр явагдсан өмнөх 4 гараанд АНУ-ын алдарт тамирчин, олимп дэлхийн аварга Микеали Шиффрин дараалан түрүүлээд байсан. Харин энэ өдөр 32 настай Вероника Велез-Зузулова шилдэг нь байлаа.
Словакийн нэрт цаначин, залуучуудын өвлийн олимпийн наадмын туг сүлжих ангиллын аварга, Вероника Велез-Зузулова 2 гарааны нийлбэр дүнгээр 2 минут 02.53 секундын амжилтыг үзүүлж, өнөөдрийн уралдааны тэргүүн байрт шалгарсан. Энэ нь түүний 2016/17 оны улирлын ДЦАШТ-ий эхний түрүү нь байлаа. Харин удаах байрт түүний нутаг нэгт тамирчин Петра Влхова шалгарлаа. Влховагийн хувьд тэргүүлэгчээс 0.24 секундээр хоцорч барианд оржээ.
Харин Чехийн цаначин, 2007 оны дэлхийн аварга Сарка Стракова энэ өдрийн гарааны 3-р байрыг эзэлсэн байна. Вероника Велез-Зузулова энэ өдөр уралдааныг тэргүүлж 100 оноог авсанаар туг сүлжих ангилалд 390 оноотой болж, тэргүүлэгч Микеали Шиффринээс ердөө 10 онооны дутуутай удаах байрт дэвшиж байна. Харин бүх төрлийн нийлбэр оноогоор Шиффрин 798 оноо авсан амжилтаараа дэлхийн цомын төлөө өрсөлдөж байгаа бүх тамирчныг хошуучилж байна.
Вероника Велез-Зузулова эхний түрүүгээ хүртлээ | ||
Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.