Шууд Chart

Пол Клемент “Суонси Сити”-г удирдана

2017-01-04 12:39:50

Английн “Премьер лиг”-ийн “Суонси Сити” клуб багийн шинэ дасгалжуулагчаа албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Уэльсийн баг ахлах дасгалжуулагчаараа Пол Клементийг багийн томилон ажилуулахаар болжээ. Уэльсийн “Суонси Сnти” клуб Франческо Гвидолиний удирдлага дор энэ улирлыг эхлүүлсэн ч улирлын эхэнд багийн амжилт хангалтгүй байснаар удалгүй түүнийг ажлаас нь халж, багийн ахлах дасгалжуулагчийн үүргийг АНУ-ын мэргэжилтэн Боб Брэдлид хүлээлгэн өгсөн.

Гэсэн ч Брэдлигээр удирдуулсан “Хунгууд” мөн л тааруу тоглолтыг үзүүлсээр байгаа бөгөөд  одоогооор Английн "Премьер лиг"-ийн тэмцээнд 20 тоглолт хийснээс 13-т нь хожигдож, 3 тэнцэн, 4 хожсон үзүүлэлттэйгээр хүснэгтийн 19-р байрт улирлыг үргэлжлүүлж байгаа юм. Ингэснээр клубын удирдлагууд 44 настай англи мэргэжилтэн Пол Клементийг ахлах дасгалжуулагчийн албанд томилсон байна. Клементийн хувьд энэ улирлыг “Байерн Мюнхен” клубт Карло Анчелоттигийн удирдлага дор, туслах дасгалжуулагчийн үүрэгтэйгээр эхлүүлээд байсан юм.

Өмнө нь тэрээр мөн итали мэргэжилтэн Анчелоттигийн туслахаар Английн “Челси”, Испанийн “Реал Мадрид”, Францын “ПСЖ” зэрэг дэлхийн шилдэг багуудад ажиллаж байсан туршлагатай. Харин ахлах дасгалжуулагчийн хувиар Пол Клемент өнгөрсөн улирал “Дерби Коунти” клубыг удирдаж байсан юм. Тэрээр “Хунгууд”-тай 2018-2019 оны улирал хүртэл гэрээ байгуулжээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Пол Клемент “Суонси Сити”-г удирдана  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй