Шууд Chart

2017 оны эхний дэлхийн аварга тодорлоо

2017-01-04 13:01:33

Мэргэжлийн дартсын холбооноос жил бүр зохион байгуулдаг 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) өнгөрсөн 12-р сарын 15-ны өдөр Английн нийслэл Лондон хотноо эхэлсэн. 1.650.000 стерлинг паундын шагналын сантай энэхүү нэр хүндтэй тэмцээнд энэ жил дэлхийн шилдэг 72 тамирчин шалгаран өрсөлдөж, 6 тойргийн тоглолтын дараа дэлхийн аваргыг тодруулсан.

Тэмцээний шигшээ тоглолтууд өчигдөр болж, Нидерландын тамирчин Майкл ван Гервен 2 дахь удаагаа дартсын дэлхийн аварга цолыг хүртжээ. Тэрээр зөвхөн 2016 оны хугацаанд нийтдээ 25 тэмцээнд түрүүлсэн бахдам амжилтыг үзүүлсэн юм. Харин өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Шотланд алдарт тамирчин Гари Андерсон шигшээ тоглолтод ялагдсанаар 2-р байрт орсон амжилттай энэ жилийн тэмцээнийг дуусгалаа. Ингэснээр 2017 оны эхний ДАШТ зохион байгуулагдаж, анхны аварга тодорч байгаа юм. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

2017 оны эхний дэлхийн аварга тодорлоо  
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй