Шууд Chart

"Дакар Ралли" уралдааны нээлтийн гараа боллоо

2017-01-04 13:13:36

Авто спортын олимп "Дакар ралли" уралдааны 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ жилийн уралдааны хувьд Аргентин, Боливи, Парагвай улсын газар нутгийг дамнан үргэлжлэхээр болсон бөгөөд 12 багийн 100 гаруй тамирчин өрсөлдөж байна. "Дакар ралли-2017" уралдааны нээлтийн гараа Парагвай улсын Асункионоосс Аргентины Пормос хүртэл 454 км зайд үргэлжиллээ. Энэ онд аваргаа хамгаалан уралдаж байгаа Австрийн "КТМ" багийн тамирчин, Тоби Прайс мотоцклын төрөлд энэ өдөр эхний 39 км замд уралдааныг хошуучилж байлаа. Гэсэн ч уралдааны төгсгөлд "Ямах"а багийн Франц тамирчин Шавьер де Солтрэй тэргүүн байрыг эзэлсэн. Тэрээр 28 минут 22 секундын хугацаанд замыг туулсан байна. Тэгвэл дөрвөн дугуйтын төрөлд мөн "Ямаха" багийн бразил тамирчин Марселос Медейрос тэргүүлж, энэ жилийн уралдаанаа амжилттай эхлүүллээ.

Авто машины анилалд энэ өдөр тэмцээний 2 удаагийн аварга Нассер Ал-Аттияа тэргүүллээ. Энэ жилийн уралдаанаас эхлээд "Тоёта" багт нэгдээд байгаа 46 настай Катар тамирчин Нассер Ал-Аттияа ийнхүү шинэ багийн хамтаар хийсэн анхны уралдааны амжилттай дуусгажээ. Харин ачааны автомашины ангилалд 7 дахь жилдээ "Дакар Ралли"-д өрсөлдөж байгаа Мартин Коломи тэргүүлсэн. Чех залуу энэ өдөр замыг 30 минутын хугацаанд туулсан амжилтаараа тэргүүн байрыг эзэлсэн байна. 38 дахь удаагийн 3Дакар Ралли3 уралдааны 12 гараа нийтдээ 8.782 км замд үргэлжилж, энэ сарын 14-ний өдөр өндөрлөх юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Дакар Ралли" уралдааны нээлтийн гараа боллоо  
Үзсэн: 2420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй