![](/uploads/201310/news/thumb/5880513b57d300c84b4c626eaf3260b8_x3.gif)
Алдарт дуучин Майкл Жексоны үхэлд буруутай 60 настай эмч Конрад Мюррей энэ сарын 28-нд хугацаанаасаа өмнө суллагджээ. Түүнийг Калифорнийн шүүхээс дөрвөн жилийн хугацаатай хорих ял оногдуулсан ч хоёр жил хоригдсон юм. Түүнийг хүмүүжүүлэх газар сахилга баттай байсан гэж үзэн ийнхүү суллажээ.
Мюррейг өөрийн үйлчлүүлэгч Майкл Жексонд өвчин намдаах пропофол хэмээх эмийн бэлдмэлийг хэтрүүлэн өгсөн тул санаатай бус аллага үйлдсэн гэж үзэн эмчлэх эрхийг хүчингүй болгосон юм.
Майкл Жексоны эмч суллагдлаа | ||
Үзсэн: 1233 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.