![](/uploads/201701/news/thumb/f818d0b57ddbbb79556f214e9c5a3d12_x3.jpg)
Африк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-ны өдөр эхлэх гэж байна. 60 дахь жилдээ болох гэж буй Африкийн цомын тэмцээн энэ жил Габон улсад зохиоглох юм. Тэмцээнд Африк тивийн шилдэг 16 баг 4 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Тэмцээний "В" хэсэгт багтаад Алжирын шигшээ баг улсынхаа нийслэл Алжирс хотын бэлтгэлийн баазад шигшээ багийн цугларалтад гараад байна. Тэд "В" хэсэгт Тунис, Сенегал, Зимбабын шигшээ багуудтай өрсөлдөнө. Алжирын шигшээ багийн хувьд одоогоор ОУХБХ-ны чансаанд 38-р байрт эрэмбэлэгдэж байгаа юм.
Алжирын шигшээ цугларалтад гарлаа | ||
Үзсэн: 1179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.