![](/uploads/201701/news/thumb/87b7b660d4fc5dec3dd48afaa2c24a89_x3.jpg)
Германы алдарт “Байерн Мюнхен” клуб Катарын нийслэл Доха хотноо өвлийн бэлтгэлдээ гараад байна. Тэд багийн түүхэндээ анх удаагаа Доха хотод бэлтгэл хийж байгаа бөгөөд энэ бэлтгэл найман өдрийн турш үргэлжлэх юм. Багийн шилдэг төвийн хамгаалагч Жером Боатенг Герман улсад өөрийн клубтээ үлдсэн байна. Германы шигшээ багийн шилдэг хамгаалагч Боатенг мөрний гэмтлийн улмаас багийн бэлтгэлдээ оролцох боломжгүй байгаа юм. Мөн испани хагас хамгаалагч Хави Мартинез, франц залуу Кингсли Коман нар хөнгөн гэмтлийн улмаас өнөөдрийн бэлтгэлд оролцоогүй байна. Маргаашнаас харин бэлтгэлээ хийх болно гэж багийн дасгалжуулагч Карло Анчелотти мэдэгджээ. Катарын Доха хотноо мөн Пеп Гуардиало “Манчестер Сити” клубынхээ хамтаар өвлийн бэлтгэлдээ гарч буй юм байна. Түүнчлэн Уэльсийн “Суонси Сити” клубын шинэ ахлах дасгалжуулагч Пол Клемент багийнхаа өвлийн бэлтгэлийг Дохад хийхээ мэдэгджээ.
“Байерн Мюнхен” өвлийн бэлтгэлээ Доха хотод эхлүүллээ | ||
Үзсэн: 859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.