Шууд Chart

Дэлхийн цомын тэмцээний 50 жилийн ой тохиож байна

2017-01-05 17:03:13

Олон улсын цанын холбооноос уулын цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг 50 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Нэр хүнд, цар хүрээгээрээ өвлийн олимпийн наадам болон дэлхийн аваргын тэмцээний дараа орох дэлхийн цомын тэмцээний түүхт 50 дахь улиралд зориулсан баярын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Одоогооос 50 жилийн тэртээ буюу 1967 оны 1-р сарын 5-ны өдөр Герман улсын Берхтешгарден хотноо дэлхийн цомын тэмцээний анхны уралдаан болж байсан түүхтэй. Энэ түүхт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ цаг үеийн шилдгүүдээс гадна түүхэнд нэрээ мөнхөлсөн ахмад тамирчид нэг дор цуглаж, олон мянган хөгжөөн дэмжигчид хүрэлцэн иржээ. Улмаар энэ жилийн дэлхийн цомын тэмцээний сүүлийн гараа явагдаад байсан Хорват улсын Загреб дахь цанын баазад Ивица Костелич, Карл Шранц, Тина Мазе, Петра Кронбергер, Марсель Хиршер зэрэг дэлхийн цомын тэмцээний аваргын цомыг эзэмшигч 18 алдарт тамирчин 165 метр зайд туг сүлжин нөхөрсөг уралдааныг хийсэн байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Дэлхийн цомын тэмцээний 50 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй