Шууд Chart

"Дакар Ралли"-гийн 3 дахь гараанд алдарт Степань Петерхансел өнгөллөө

2017-01-05 17:22:42

Өмнөд Америк тив зохиогдож байгаа бартаат замын хаан "Дакар Ралли" уралдааны 3 дахь гараа өнөөдөр боллоо. Тэмцээний үндсэн 4 төрөлд өрсөлдөж байгаа нийт 12 багийн 100 гаруй тамирчин Аргентин улсын Сан Мигуэлээс Сан Сальвадор хүртэл 780 км замд хурд сорьсон байна. Мотоциклын ангилалд энэ өдөр "Хонда" багийн испани тамирчин Хуан Беррада тэргүүлсэн байна.

4 дугуйтын ангилалд зохион байгуулагч орны тамирчин Гастон Гонзалез хошуучиллаа. "Ямаха" багийн Аргетин тамирчин Гонзалез 5 цаг 58 минут 39 секундын хугацаанд замыг туулжээ.

Тэгвэл энэ өдрийн гол өрсөлдөөн авто машин болон ачааны автомашины ангиллын баг тамирчдын дунд өрнөсөн байна. Эцэст нь авто машины ангилалд Францын "Пежьо" багийн 51 настай ахмад тамирчин Степань Петерхансел тэргүүлсэн. Дэлхийд нэр хүндээрээ тэргүүлэгч энэ уралдаанд 29 дэх жилдээ оролцож байгаа францын алдарт тамирчин Петерхансел өнгөрсөн жил авто машины ангилалдаа түрүүлсэнээр Дакар Раллигийн аваргын цомыг 12 дахь удаагаа хүртэж байсан юм.

Ачааны автомашины ангилалд ОХУ-ын "Камаз" багийнхан энэ өдөр шилдэг байлаа. Эдуард Николаев 2 цаг 45 минут 51 секундын хугацаанд нийт замыг туулж энэ жилийн гарааны эхний түрүүгээ хүртсэн байна. Ингэснээр тэрээр мөн нийлбэр дүнгээр уралдааны хошуучилж эхэллээ. 38 дахь удаагийн "Дакар Ралли" уралдааны дараагийн гараа маргааш Аргентины Сан Сальвадороос Боливи улсын Түпиза хүртэл 521 км замд үргэлжилнэ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Дакар Ралли"-гийн 3 дахь гараанд алдарт Степань Петерхансел өнгөллөө  
Үзсэн: 2253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй