Шууд Chart

“Жаст ойл” хөнгөлттэй зээлд дахин хамрагдах боломжтой

2013-10-31 12:00:37

“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд шатахууны хангамжийг сайжруулах зорилгоор Монголбанкнаас шатахуун импортлогчдод  зээл олгосон. Нийтдээ 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгосноос “Жаст ойл” компани 18 тэрбумын 3.8-4 хувийн хүүтэй зээл авсан байна.

Тэгвэл “Жаст ойл” компанийг шалгах явцад  зээлийнхээ 12 тэрбумыг нь зориулалтын бус зүйлд зарцуулсныг тогтоон,  зээлийг эргүүлэн татах шийдвэрийг гаргажээ. Одоогоор  “Жаст ойл” компанийг “Магнай трейд” компани худалдан авсан болохоор хөтөлбөрт дахин хамрагдах боломж бүрдэх юм.
 
“Магнай трейд” компани нь энэ 9 сарын сүүлээр шатахууныхаа үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмсний дагуу Уул уурхайн яам, Газрын тосны газраас компанийн удирдлагуудтай уулзан,  тус зээлд  хамруулж өгөх тохиролцоонд хүрснээр үнээ буулгасан юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Жаст ойл” хөнгөлттэй зээлд дахин хамрагдах боломжтой   
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй