Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Газар тэнгэр” нэвтрүүлэг “Ногоон хот” зорилтот цувралаа эхлүүлж байна. Нэвтрүүлгийнхээ хүрээнд Нийслэлийн Баянгол дүүргийн 133 дугаар цэцэрлэгийн хашаанд шар хуайс, хайлаас, гүйлс, буйлс, өрөл монос зэрэг 10 гаруй нэр төрлийн 1000 ширхэг мод сөөг, гоёл чимэглэлийн ургамал, арц тарьж ургуулах юм. Нэвтрүүлгийн зорилго бол энэ цувралаараа дамжуулан дээрх мод сөөгийг тарьж ургуулах аргачлалыг энгийн ойлгомжтойгоор танд хүргэх юм.
Зөвлөгөө № 01: Тарих гэж байгаа мод бут сөөгийхөө суулгацыг хэрхэн бэлтгэх вэ? Суулгацыг өвлийн цагт яаж хадгалах вэ?
- Шар хуайс, хайлаас гээд бусад чимэглэлийн модны суулгацыг 50-100 ширхгээр багцалж бооно.
- Боож бэлтгэсэн суулгацаа хадгалахын өмнө хашаандаа юм уу мод үржүүлж байгаа газартаа 40-50 см шуудуу ухна.
- Багцалсан суулгацуудаа ухсан шуудуундаа эгнүүлж тавиад чийгтэй шороогоор дарж услаад хий орохооргүй болгож хөлдөөнө.
- Суулгацыг бас зооринд хадгалж болно. Суулгац хадгалах зоорины дулаан -3-аас +3 –н хэмийн хооронд байвал зөв хадгалагдана.
Тарих гэж байгаа мод бут сөөгийнхөө суулгацыг хэрхэн бэлтгэх вэ? | ||
Үзсэн: 5549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.