Шууд Chart

Уэйн Рүүни 249 дэх гоолоо орууллаа

2017-01-09 10:17:41

Сүүлийн 13 тоглолтдоо дараалан хожоод байсан Английн алдарт "Манчестер Юнайтед" клуб "Холбооны цом"-ын тэмцээний 3-р шатанд “Рединг” клубыг "Олд Траффорд" цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авлаа. Тоглолт эхлээд 7 минутын дараа багийн ахлагч Уэйн Рүүни гоолын салхийг хагалсан юм.

Өдгөө 31 настай англи довтлогч Уэйн Рүүни “Улаан Чөтгөрүүд”-ийн төлөөх 249 дэх гоолоо оруулж, "Манчестер Юнайтед"-ын бүх цаг үеийн мэргэн бууч агуу Сэр Бобби Чарлтоны амжилттай зэрэгцлээ. Тэрээр одоо дахин нэг гоолыг өөрийн нэр дээрээ бүрдүүлэхэд Английн алдарт "Манчестер Юнайтед" клубын бүх цаг үеийн мэргэн бууч болно.

Тоглолтын 15 дахь минутад Энтони Марсиаль тоооны харьцааг 2:0 болгосон юм. Улмаар 2-р үед Маркус Рэшфорд онцгой сайн байлаа. Тэрээр 75, 79 дэх минутад дараалан 2 гоолыг оруулсанаар баг нь өрсөлдөгчөө 4:0-н харьцаатай хожсон. Ингэснээр тэд “Холбооны цом”-ын тэмцээний 4-р шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Уэйн Рүүни 249 дэх гоолоо орууллаа  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй