![](/uploads/201310/news/thumb/ef35592c64b36b414465de1f3eddefa0_x3.jpg)
Өмнөд Африкийн “Стандарт” банк Монгол, Индонез болон Азийн орнуудын уул уурхайн салбарт хийсэн санхүүжилт зэрэг нэг тэрбум долларын зээлээ зарахаар зэхэж байгаа талаар Ройтер агентлаг өнөөдөр мэдээлжээ.
Тус мэдээнд дурдсанаар Францын “BNP Paribas” банк нийт зээлнээс Монголын талын хэсгийг 350 сая ам.доллараар худалдан авах болсон талаар дурдсан байна. Харин “Стандарт” банкны зүгээс энэ талаар ямар нэгэн мэдээлэл нэмж өгөхөөс татгалзаад байгаа аж.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Жаст” группын захирал Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргэж төлөөгүй тул тус банкнаас Монголын Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжлэн Олон улсын Арбитрийн шүүхэд хандсан талаар хэд хоногийн өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл “Стандарт” банкны зүгээс тус зээлийг зарахаар зэхэж буй бололтой.
Ш.Батхүүгийн өрийг Францын банк авахаар болсон талаар мэдээлжээ | ||
Үзсэн: 4531 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.