![](/uploads/201701/news/thumb/29ce7ecc09465685a52ac07a8e3f38c6_x3.jpg)
Олон улсын цанын холбооноос снөүбордын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг 1994 оноос эхлэн жил бүр зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ удаагийн гараа ОХУ-ын нийслэл Москва хотноо “Big Air” ангилалд болсон. Тамирчдын снөүбордоор үсрэх өндөр, агаар дахь эргэлт, орон зайн мэдрэмж мөн газардах гүйцэтгэлийг шалгадаг энэ ангилал 2018 оны 2-р сард БНСУ-ын Пёнчань хотноо болох өвлийн олипийн наадмын төрөлд багтахаар болоод байгаа юм.
Эмэгтэйчүүдийг Их Британийн тамирчин Кэтие Ормерод 153.75 оноо авсан амжилтаараа тэргүүллээ. Түүний дэлхийн цомын тэмцээн дэх анхны ялалт нь энэ байсан юм. 19 настай Их Британийн шинэ залуу одыг 2018 оны Пёнчаний өвлийн олимпийн наадмаас медаль хүртэх хамгийн боломжтой тамирчин хэмээн үзэж байгаа юм. Энэ өдөр 2-р байрт Австрийн тамирчин Анна Гассер шалгарсан бол Словакийн Клаудиа Медлова энэ онд 2 дахь удаагаа 3-р байр эзэллээ.
Снөүбордын дэлхийн цом ОХУ-д үргэлжиллээ | ||
Үзсэн: 975 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.