Шууд Chart

ОХУ-ын В.Хадарин дэлхийн цомын гараанд түрүүллээ

2017-01-09 12:01:19

23 дахь удаагийн снөүбордын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байгаа эрэгтэй тамирчид мөн энэ өдөр Москва хотноо “Big Air” ангилалд ур чадвараа сорин өрсөлдсөн. Тус ангилын энэ улирлын 5 дахь гарааг зохион байгуулагч орны тамирчин Влад Хадарин өнөөдрийн шилдэг нь байлаа. ОХУ-ын 18 настай залуу тамирчин Хадарин 182.25 оноо авсан нь түүний хувийн дээд амжилт болсон юм. Мөн тэрээр оросын тамирчдаас снөүбордын дэлхийн цомын “Big Air” ангилалд түрүүлсэн анхны тамирчин боллоо.

Тэгвэл Канадын Антонь Трукон дэд байрт, Норвегийн Фридтиоф Тишендорф 3-р байрт орж, өнөөдрийн гарааг амжилттай өндөрлүүллээ. “Big Air” ангиллын сүүлийн буюу 6 дахь гараа ирэх 2-р сарын 11-нд Канадын “Күэбек Сити” дэх цанын баазад болно.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

ОХУ-ын В.Хадарин дэлхийн цомын гараанд түрүүллээ  
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй