Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Ө.Энхтөр өнгөрөгч бямба гарагт Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Мэдээллийн технологи, холбооны газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Албадан саатуулах төв, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс зэрэг найман байгууллагын үйл ажиллагаа, албаны бэлэн байдал, ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонслоо.
Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар П.Батбаатар, Дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, Дэд бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, дэд комиссар Ч.Болдбаатар, Гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга, туслах комиссар Д.Батсайхан, Санхүү хангамжийн газрын дарга, дэд комиссар Д.Амарсайхан, Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан нар оролцсон юм.
Улаанбаатар цагдаагийн хүрээний зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцав | ||
Үзсэн: 1195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.