Шууд Chart

Орон нутагт тулгамдсан асуудлаар мэдээлэл хийв

2013-10-31 13:53:28

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн Олон нийтийн мэдээллийн төвд  өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Монголын нутгийн удирдлагын холбоо, Конред Аднерийн сангаас орон нутгийн иргэдийн аж амьдрал, төрийн бодлого, эрх зүйн орчин,  орон нутгийн ИТХ-ын тулгамдсан асуудлаар бүх орон нутгийн төлөөлөл  сэтгүүлчдэд мэдээллээ.

Иргэдийн оролцоотой, иргэн хүн бүрт хүрч ажиллах төлөөлөгчдийг бий болгож, баг болон иргэдийн нийтийн хурлын дарга нарыг цалинтай болгоё, удирдлагыг сонгох дүрэм журмыг гаргуулах нь нэн шаардлагатай байгаа аж.  Төлөөлөгчид орон нутагт иргэдийн тогтолцоо биш ах дүү нарын тогтолцоо бий болж буйг дуулгалаа.  

Түүнчлэн сум орон нутаг албан байгууллага нэгжүүд  холбоотой ажиллахад хүндрэлтэй, шат дамжлага их байгаа бөгөөд өөрийн гэсэн шийдвэр гаргаж хөгжихөд эрх зүйн нөхцөл бүрдэхгүй байгаа төдийгүй алслагдсан иргэдэд хүрч ажиллах, үйл ажиллагаа явуулахад санхүү төсвийн асуудал дутуу байдаг талаар мэдэгдсэн юм.

 
Тэд орон нутаг, сум дүүргээ хөгжүүлэхэд тодорхой үр дүнд хүртэл зүтгэж чармайж ажиллахаа хэллээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Орон нутагт тулгамдсан асуудлаар мэдээлэл хийв  
Үзсэн: 1222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй