Өнөөдөр спортын салбарын түүхэн тэмдэглэлт өдөр юм.
Монгол улсад Биеийн тамир, спортын тухай хууль 2003 оны 10 сарын 31-нд Улсын Их Хурлаар батлагдан гараад 10 жил болжээ.
Хуулийн үр дүн, ач буянаар Биеийн тамир, спортын салбар өнгөрсөн 10 жилд оргил амжилтад хүрсэн.
Энэхүү хуульд биеийн тамир, спортын салбарт төрөөс баримтах бодлого чиглэл тодорхой заагдсан, БТС-ын байгууллагуудын бүтэц, эрх хэмжээ нэмэгдэн яам, агентлагийн хэмжээнд ажиллаж, улс орон даяар тогтсон бүтэц, байр суурьтай болжээ.
Өнгөрсөн хугацаанд спортын салбарын санхүүжилт хэдэн арав дахин нэмэгдэн, спортын материаллаг бааз бэхэжсэн.
Эдгээр асуудлыг зохицуулахаар хуулийн дагуу олон УИХ-ын тогтоол, шийдвэр, хууль эрхийн акт, бичиг баримтууд гарч амьдралд хэрэгжиж байна.
Монгол улс үндэсний шигшээ багаа байнга ажиллуулах эрх зүйн үндэслэлтэй болж, тив, дэлхий, олимпийн амжилт өсөн анх удаагаа 2008 оны зуны олимпод 2 аваргатай боллоо. Энэ бол БТС-ын хуулийн үр дүн юм.
Спортын хууль 10 нас хүрчээ | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.