Шууд Chart

Ямар ч төмөр зам баригдахгүй гэв үү?

2013-01-27 11:03:06

“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгосон ч концесс олгох шийдвэр гараагүй байсан. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн хүрээнд төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгохоор Засгийн газрын өчигдөр шийдвэрлэсэн.

Мөн “Шинэ төмөр зам“ төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг энэ оны хоёрдугаар сард багтаан олгохыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна.

Уг шийдвэрийг гаргасны дараа Х.Баттулга сайд Twitter-тээ ийнхүү жиргэжээ.

Negen zuil...jirgeeechideeeeee...anhaaralaaaa handuulna uuuu....mongolchuud bidend hamaaaatai asuudal....

MONGOL uls"n zasg"n gazar 1947 onoos hoish anh udaa 1800 km tomor zam barih ehnii sanhuujilt"g onoodor shiidlee..ehnii shuu....RT pls...

Ene zam"g eserguutsen ywuulahgui gsn dotood gadaad"n mash tom buleglel bas bgaa...shuuu...

Ene tomor zam bidn"g delhiitei holbono mon baylg"n haraalaas zugatuulnaa...Altanhuyg"n terguulsen zasagt bayrlalaaa..

Udahgui SAINSHAND"n shiidwer garna..bid 2-3-4-5 erdenettei boloh um..tsaasnii ajiluud ywaad l bgaa...
Onoodor jaahan zuu tatlaa...shuuu...” гэжээ. Харин энэ асуудалд М.Энхсайхан Facebook-ээр дамжуулан дараах тайлбарыг хийсэн байх юм.
 

Миний зүгээс хийх тайлбар


1. Засгийн газрын шийдвэрлэж байгаа 55 сая доллар нь урд нь Баттулгын төмөр зам барьж байна хэмээн энд тэнд манаргасан хохирлыг төсөв өөр дээрээ үүрч байгаа хэрэг юм. Бас ч үгүй дунд нь бизнес нь байгаа биз.

2. Маккинсей компанид төлбөр төлөх гэж Хаан банкнаас авсан 6 сая долларын төлбөр энд байгаа. Хайран мөнгө. Нэг тэрбум төгрөгийг нь Баттулга түүний нөхдүүд Маккинсейтэй гэрээ байгуулахад зуучилсан хэмээн авсан байгаа. Тухайн үед хууль хяналтын байгууллага шалгахад бэлэн болж байсан боловч сонгууль болж "нар" мандсан байдаг.

3. 1800 км төмөр замын анхдагч зурагт зориулсан мөнгө үүнд орж байна. Гадны компани хөлслөх юм.

4. Хуулийн, техникийн, санхүүгийн гээд гадаад мэргэжилтнүүдэд төлөх өндөр төлбөр орж байгаа. Хэнийг авах вэ гэдэг нь бизнес байдаг.

Эцэст нь дүгнэхэд ямар ч төмөр зам баригдахгүй нь ойлгомжтой болсоор байна гэсэн байх юм. Энд бид элдэв тайлбар хийх гэсэнгүй. Харин уншигчид мэргэн ухаандаа тунгаан үзэж, үнэлэлт дүгнэлт өгч, зөв бурууг дэнслэнэ бизээ.

Нийтэлсэн: Б.Багабанди

Ямар ч төмөр зам баригдахгүй гэв үү?  
Үзсэн: 5359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй