Шууд Chart

Аллен Айверсон зодог тайлжээ

2013-10-31 14:33:38

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх цаг үеийн шилдэг холбон тоглогч болох Аллен Айверсон өнөөдөр албан ёсоор зодог тайлжээ.

Тэрбээр 1996 онд эхний тойргийн нэгдүгээр сонголтоор анх NBA-д хөл тавьж энэ өдрөөсөө л онцгой нэгэн гэдгээ батлан харуулж чадсан тоглогч юм.
 
Аллен Айверсон 1996-2006 оны хооронд Philadelphia 76ers багт, 2006-2008 оны хооронд Denver Nuggets багт, 2008-2009 оны хооронд Detroit Pistons багт, 2009 онд Mephis Grizzlies багт, 2009-2010 онд Philadelphia 76ers багтаа эргэн ирж, 2010-2011 онд Beşiktaş (Турк) багт тус тус тоглож байсан ба 2001 оны үнэ цэнэтэй тоглогч шагнал (MVP), 1997 оны Rookie тоглогч, 11 удаагын allstar, 2 удаагын allstar (MVP), 2001-2003 оны бөмбөг таслалтын лидер болж байсан юм.
 
185 см-аас доош өндөртэй хэрнээ 33,0 оноо дундчилсан тоглогч түүхэнд ганцхан Аллен Айверсон болон мөнхрөн үлдсэн юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Аллен Айверсон зодог тайлжээ  
Үзсэн: 1404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй