Шууд Chart

Себастиан Лоеб 8 дахь гараанд түрүүллээ

2017-01-11 10:56:21

Бартаат замын хаан "Дакар Ралли" уралдааны 8 дахь гараа өнөөдөр болж, баг тамирчид Боливийн Уюунигаас Аргентинийн Салта хүртэл 892 км замд хурд сорьлоо. Энэ өдрийн гараанд мотоциклын ангилалд “Хонда” багийн Испани тамирчин Хуан Барреда Борт шилдэг нь байлаа. 33 настай Хуан Барреда энэ удаад 4 цаг 28 минут 21 секундын хугацаанд нийт замыг туулж, энэ жилийн “Дакар Ралли” уралдааны 2 дахь түрүүгээ хүртсэн. 4 дугуйтын ангилалд Чехийн алдарт тамирчин, “Ямаха” багийн Игнасио Касале түрүүлсэн. Тэгвэл автомашины ангиллын уралдаан ширүүн өрсөлдөөнтэй болж, Францын “Пьежо” багийн тамирчид эхний 3 байрыг эзэлсэн. Францын алдарт тамирчин Себастиан Лоеб 4 цаг 11 минут 2 секундын амжилтаар энэ жилийн гарааны 3 дахь түрүүгээ авсан. Түүний араас алдарт “Дакар Ралли” уралдааны 12 удаагийн аварга, 51 настай ахмад тамирчин Стефан Петерансел барианд орсон бол Францын Кайрил Десприс 3-р байр эзэлсэн юм.

Уралдааны 8 дахь гараанд ачааны авто машины ангилалд Францын “Рьено Тракс” багийн нидерланд тамирчин Мартин Ван ден Бринк 1 цаг 55 минут 20 секундын амжилтаар хошуучиллаа. Ингэснээр тэрээр ачааны авто машины ангиллын эхний 8 гарааны хоёрт нь түрүүллээ. Италийн “Ивецо” багийн Аргентин тамирчин Федерико Виллагри тэргүүлэгчээс 10 секундээр хоцорч, дэд байрт шалагрсан бол ОХУ-ын "Камаз" багийн Эдуард Николаев 3-р байр эзэлжээ. Дараагийн гараа маргааш Аргентиний Салтагаас Чилекито хүртэл 977 км замд үргэлжилнэ.

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Себастиан Лоеб 8 дахь гараанд түрүүллээ  
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй