Шууд Chart

Сантос Родригогийн амийг зэрлэгээр хөнөөжээ

2013-10-31 14:48:03

Бразилийн мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин асан Жоао Силва Сантос Родригог зэрлэгээр хөнөөж, толгойг нь гэрийнх нь үүдэнд тавьжээ.

Тэрб
ээр өнгөрсөн Даваа гарагаас хойш сураггүй алга болсон бөгөөд эхнэр нь өчигдөр өглөө үүдэндээ байх үүргэвчийг харж нээтэл нөхрийнх нь толгой байжээ.

Энэ  аймшигт хэргийг үйлдсэн гэмт хэрэгтнийг илрүүлж амжаагүй байгаа бөгөөд хэн нэгэнтэй өс хонзонтой байгаагүй гэдгийг эхнэр нь хэлж байна.
 
Сантос  Рио Дэ Жанейрогийн хөлбөмбөгийн багт тоглодог байсан бөгөөд зодог тайлсныхаа дараа эрүүл хооллолтын дэлгүүр нээн ажиллуулдаг байжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сантос Родригогийн амийг зэрлэгээр хөнөөжээ  
Үзсэн: 3076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй