![](/uploads/201701/news/thumb/3fbe7535fdfb5fa56af788a1e1d8b7c1_x3.jpg)
Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын удирдлагууд багийн залуу авьяастан Мартин Эдегорыг Нидерландын “Херенвен” клубт зээлээр тоглуулахаар болжээ. Мартин Эдегор хоёр жилийн өмнө гоц авьяастай залуу тамирчин хэмээн дэлхий нийтийг шуугиулж байлаа. Улмаар Испанийн алдарт “Реал Мадрид” клубт нэгдэн хоёр тал их хэмжээний цалинтай гэрээг байгуулж байсан. Дөнгөж 15 насандаа Норвеги улсын насанд хүрэгчдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож байсан авьяаслаг залуу Мартин Эдегор Нидерландын “Херенвен” клубт тоглохоор болж, талууд хоёр жилийн гэрээнд гарын үсэг зуржээ. Довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог тэрээр “Реал Мадрид”-ын үндсэн багт ердөө 2 тоглолтод оролцсон бол “Реал Мадрид”-ын "В" багийн хамтаар 60 тоглолтод талбайд гарч байсан юм.
Мартин Эдегор Нидерландад тоглоно | ||
Үзсэн: 822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.