Шууд Chart

“Миний дуунууд 2013” үзэгчиддээ бэлэг бэлджээ

2013-10-31 17:04:00

УГЗ, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн  шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын  "Миний дуунууд 2013" концерт 15 дахь жилийнхээ ойн тоглолтыг 11 сарын 7, 8, 9-нд UB PALACE –ын концертын их танхимд болно.

Өнөөдөр тоглолтын талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. “UBS”-ийн дэд захирал, МУСГЗ Ж.Баяр, сэтгүүлч, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, ҮДБЧ-ын захирал Г.Цоггэрэл, төгөлдөр хуурч Б.Чинбат, “STAR” телевизийн захирал Д.Ганболд нар хүрэлцэн ирж мэдээлэл хийлээ.
 
Энэ жилийн тоглолтын онцлог нь  шинэ дуу нь түлхүү дуулагдах бөгөөд үзэгчиддээ бэлэг бэлдсэн гэнэ. Тоглолтын найруулагчаар  МУСГЗ Ж.Баяр ажиллаж байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Миний дуунууд 2013” үзэгчиддээ бэлэг бэлджээ  
Үзсэн: 1360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй