Шууд Chart

"Дакар Ралли-2017" уралдааны шилдгүүд тодорлоо

2017-01-16 08:37:26

Авто спортын олимп гэгддэг “Дакар Ралли” уралдаан энэ сарын 2-ны өдөр эхэлж, 13 өдрийн турш үргэлжиллээ. Сүүлийн буюу 12 дахь гараа Аргентины Рио Куартогоос нийслэл Буэнос Айрес хүртэл 786 км замд үргэлжилж, энэ оны ялагчдаа тодрууллаа.

“Дакар Ралли” уралдаан энэ жил уламжлал ёсоор мотоцикл, авто машин, ачааны авто машин, дөрвөн дугуйтын төрлүүдээр явагдаж аваргуудаа тодруулсан. 1979 оноос эхтэй "Дакар ралли" уралдаан 2007 он хүртэл Европ болон Африк тивийн нутаг дэвсгэрийг дамнан үргэлжилдэг байсан бол тамирчид 2009 оноос эхлээд Өмнөд Америк тивийн нутаг дэвсгэрт уралдах болсон юм. Энэ жилийн уралдааны зам Аргентин, Боливи, Парагвай улсын газар нутгийг дамнан үргэлжилж, нийт 12 багийн 100 гаруй тамирчин өрсөлдлөө. 38 дахь удаагийн “Дакар Ралли” уралдааны 12 гараа нийтдээ 8.782 км замд үргэлжилж, ийнхүү өнөөдөр энэ жилийн аваргууд тодорлоо.

Өнөөдрийн гараанд мотоциклын ангилалд “Ямаха” багийн франц тамирчин Адриен Ван Беверен тэргүүн байр эзэлсэн бол дөрвөн дугуйтын ангилалд мөн “Ямаха” багийн Игнасио Касале хошуучилж, энэ жилийн уралдааны 2 дахь түрүүгээ хүртсэн. Харин авто машины ангилдан Францын “Пьежо” багийн алдарт тамирчин Себастиен Лоеб шилдэг нь байснаар энэ жилийн урадааны 12 гарааны тавд нь түрүүлсэн онцлох амжилтыг үзүүллээ.

Ачааны авто машины ангилалд ОХУ-ын “Камаз” багийн Эдуард Валентинович Николаев түрүүлж, энэ оны “Дакар Ралли”-гийн 4 дэх ялалтаа авлаа.

Ийнхүү “Дакар Ралли” уралдаан 13 өдрийн турш үргэлжилж, нйит 12 гарааны дараах нийлбэр дүнгээр мотоциклын ангилалд Их Британийн тамирчин Сэм Сандерлэнд түрүүлсэн бол дөрвөн дугуйтын ангиллын аваргаар ОХУ-ын тамирчин Сергей Каряакин тодорсон. 

Тэгвэл тэмцээний гол өрсөлдөөн өрнөсөн авто машины ангилалд Францын “Пьежо” багийн алдарт тамирчин, өдгөө 51 настай Степан Петерансел нийлбэр дүнгээр хошуучилж, тэмцээний аварга цолоо хамгаалсан. Ингэснээр тэрээр “Дакар Ралли”-гийн 13 дахь түрүүгээ хүртэж байгаа нь энэ юм.

Ачааны авто машины ангилалд 2017 оны шилдгээр ОХУ-ын “Камаз” багийн Эдуард Николаев тодорлоо. 32 настай Николаев 2009 оноос “Камаз” багт уралдаж байгаа бөгөөд Оросын багийн хамтаар 3 дахь удаагаа бартаат замын хаан уралдаанд ялагчаар тодорч байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Дакар Ралли-2017" уралдааны шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 1694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй