Трамплин үсрэлтийн 2017 оны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 12 дахь гараа өнөөдөр Польшийн Висла дахь цаны баазад боллоо. Энэ гараанд Сочигийн олимпийн хос алтан медальт, 2013 оны дэлхийн аварга Кэмил Сточ шилдэг нь байлаа. Польшийн алдарт тамирчин 29 настай Кэмил Сточ өөрийн эх орондоо зохион байгуулагдсан энэ удаагийн гараанд эхний харайлтайраа 124 метр, 2 дахь харайлтаараа 133 метр замыг туулж, 268 оноогоор тэргүүн байр эзэлсэнээр сүүлийн 3 гараанд дараалан түрүүллээ. Харин удаах байрт Австрийн алдарт тамирчин Стефан Крафт шалгарлаа. Тэрээр эхний үсрэлтээрээ 133 метр замыг туулж, уралдааныг хошуучилж байсан ч удаах үсрэлтээр 117 метр замыг туусан амжилтыг үзүүлж 2-р байрт ухарчээ. Харин 3-р байрыг Германы Андреал Веллингер эзэллээ. 21 настай залуу тамирчин энэ өдөр 249.1 оноо авчээ. Польшийн Кэмил Сточ дэлхийн цомын тэмцээний эхний 12 гарааны дараах байдлаар 268 оноо авсан амжилтаар бүх тамирчдыг хошуучилж байна. Харин Словенийн алдарт Домен Превц тэргүүлэгчээс 42 онооны дутуутай нийлбэр дүнгээр удаах байрт бичигдэж байна.
Кэмил Сточ сүүлийн 3 гараанд дараалан түрүүллээ | ||
Үзсэн: 1258 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.