Шууд Chart

"Сан-Хосе Шаркс" 26 дахь хожлоо авлаа

2017-01-17 17:13:19

"Сан-Хосе Шаркс"-ын залуус энэ өдөр өөрийн талбайдаа Канадын "Виннипег Жетс"-ийг хүлээн авч улирлын 44 дэх тоглолтоо хийлээ. Тэд тоглолтын эхний 2 үед өрсөлдөгчөө бүх талаараа илүүрхэн тоглож, 3 гоолыг оруулсан. Энэ удаад “Аварга загасууд”-аас Жоэл Уорд, Тимо Мейер, Брент Бернс нар хаалганд шайбыг оруулжээ. "Шаркс" багийн лидер, 31 настай канад хамгаалагч Брент Бернс энэ улирлын 44 тоглолтод бүгдэд нь талбайд гарч, 18 гоол оруулан 27 гоолын дамжуулалт өгөөд байгаа юм. Улмаар багууд шийдвэрлэх 3-р үед тус бүр 2 гоолыг оруулсанаар Шаркс 5:2-ын харьцаатай ялалтыг авсан. Ингэснээр тэд улирлын 26 дахь хожлоо авч, 54 оноотой болсоноор өрнөд бүсийн 5-р байраа хадгалан үлдэж байна. Харин Канадын "Виннипег Жетс" 47 тоглолтоос 44 оноо цуглуулсан үзүүлэлтээр энэ бүсийн 12-р байрт улирлыг үргэлжлүүлж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Сан-Хосе Шаркс" 26 дахь хожлоо авлаа  
Үзсэн: 1543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй