Шууд Chart

"Тампа-Бэй Лайтнинг" 21 хожоод байна

2017-01-17 17:19:47

Өрнөд бүсийн өөр нэгэн хүчирхэг баг "Лос-Анжелес Кингс" өнөөдөр "Тампа-Бэй Лайтнинг" багийг "Стэйплес Центр"-ийн мөсөн талбайд хүлээн авлаа. Талбайн эзэд тоглолтыг эрч хүчтэй эхлүүлж эхний үеийн 8 дахь минутад гоолын салхийг хагалсан. Энэ удаад "Хаадууд"-аас Канад довтлогч Кайл Клиффорд гоолыг оруулсан. Гэсэн ч үүнээс 6 минутын дараа Тайлер Жонсон улирлын 13 дахь гоолоо оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн байна. Улмаар тоглолтын 3-р үед багийн лидер Никита Кучеровын дамжуулалтаар Брайан Бойл "Тампа"-чуудад хожлын 3 оноог авчирсан. Багийн лидер Никита Кучеров энэ улирал 38 тоглолтод талбайд гарахдаа 17 гоол оруулж, 24 оновчтой дамжуулалт өгөөд байгаа юм. "Тампа-Бэй Лайтнинг" ийнхүү улирлын 46 дахь оноогоо авлаа. Улирлыг тааруу амжилттай үргэлжлүүлж байгаа энэ багийн хувьд 46 тоглолтын дараах байдлаар дорнод бүсийн 12-р байрт бичигдэж байна. Харин "Лос-Анжелес Кингс" өрнөд бүсийн 8-р байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Тампа-Бэй Лайтнинг" 21 хожоод байна  
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй