Шууд Chart

“Миннесота Уайлд” талбайдаа хожигдлоо

2017-01-18 13:23:19

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн түүхт 100 дахь улирал эхлээд лигийн 30 баг тус бүр 40-с дээш тоглолтод оролцоод байна. Өнөөдөр лигийн өрнөд бүсийн багуудыг амжилтаараа тэргүүлж байгаа “Миннесота Уайлд” өөрийн талбайдаа “Нью-Жерси Девилс” багийг хүлээн аван тоглолоо. “Миннесота Уайлд”-ын залуус улирлын 43 дахь тоглолтоо энэ өдөр хийж, тоглолтыг тун эрч хүчтэй эхлүүлсэн. Учир нь тэд өнөөдөр өрсөлдөгчөө хожвол 5 дараалсан ялалтыг авах байсан. “Xcel Energy Center”-д болсон энэ тоглолтын эхний гоолыг Жаред Спержеон хаалганд оруулж, “Зэрлэгүүд”-эд тэргүүллийг авчирсан. Тоглолтын 2-р үед багууд адил нэг нэг гоолыг оруулж, 3-р үе 2:1-ийн харьцаатай  “Зэрлэгүүд”-ийн тэргүүлэл дор эхэлсэн ч “Нью-Жерси Девилс” тоглолтын төгсгөлийг маш сайн хийсэн. Энэ үед  тэднээс Адам Хенрик, Кайл Палмиери, Бо Беннетт нар дараалан 3 шайбыг хаалганд оруулж, хүчирхэг өрсөлдөгчөө 4:3-ын харьцаатай хожсон. Нью-Жерсигийн “Чөтгөрүүд” одоогоор 46 тоглолтод 47 оноо авсан үзүүлэлтээр дорнод бүсийн 12-р байрт бичигдэж байна. Тэгвэл Миннесотагийн “Зэрлэгүүд” 43 тоглолтоос 28-д нь хожиж, 61 оноо цуглуулсан амжилтаараа өрнөд бүсийн 15 багийг хошуучилж байна. Тэд дараагийн тоглолтоо энэ сарын 20-ны өдөр “Аризона Койотес”-ын эсрэг хийнэ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Миннесота Уайлд” талбайдаа хожигдлоо  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй