Шууд Chart

“Сенаторууд” 23 дахь хожлоо авлаа

2017-01-18 13:25:24

Лигийн өрнөд бүсийн шилдэг багуудын нэг “Сент-Луис Блюз” өнөөдөр Канадын шилдэг багуудын нэг “Оттова Сенаторс”-ыг өөрийн “Scottrade Center”-дээ хүлээн авсан. 2 баг энэ өдөр 3 үеийн турш довтолгоо зонхилсон хурдтай, хүчтэй тоглолтыг үзүүлж, нийтдээ 10 шайб хаалганд орсон. “Сенаторууд” энэ өдөр өрсөлдөгчөө 6:4-ийн харьцаатайгаар үндсэн цагт хожсон юм. Энэ тоглолтын баатар Канад довтлогч Марк Стөүнь байлаа. Тэрээр  өнөөдрийн тоглолтод 2 гоол оруулсан бөгөөд улирлын эхний 41 тоглолтод талбайд гарахдаа 15 гоол оруулж, 19 гоолын дамжуулалт өгөөд байгаа юм. Оттова хотын “Сенаторууд” ийнхүү 42 тоглолтод 50 оноо авсан үзүүлэлтээр дорнод бүсийн 8-р байрт улирлыг үргэлжлүүлж байна. Харин “Блюз хөгжимчид”-ийн хувьд  өрнөд 6-р байрт бичигдэж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Сенаторууд” 23 дахь хожлоо авлаа  
Үзсэн: 1102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй