Шууд Chart

Сидней Кросби ба 87 гэх тоо

2017-01-18 14:45:11

Шайбтай хоккейн спортын энэ цаг үеийн нүүр царай болсон шилдэг хоккейчин Сидней Патрик Кросби өчигдөр “Питтсбург Пингвинс” багийн хамтаар сүүлийн 9 тоглолтдоо дараалан хожоод байсан “Вашингтон Кэпиталс”-ыг 8:7-ын харьцаатай хожсон байна. Энэ тоглолтод тэрээр нэг гоол оруулсанаар Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн  тэмцээний бүх цаг үеийн онооны жагсаалтын 87-р байрт дэвшлээ.

Алдарт тамирчин Сидней Кросби 1987 оны 8-р сарын 7-ны өдөр төрсөн бөгөөд энэ жил “Питтсбург Пингвинс” багаасаа 8.7 сая долларын цалин авч байгаа юм. Түүнийн хувьд өнгөрсөн 2016 онд Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээний аваргын цомыг хүртэж мөн Канадын шигшээ багийнхаа хамтаар дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Ингэхдээ тус тэмцээнүүдийн аль алинд нь хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн.

Төвийн довтлогчийн байрлалд тоглодог тэрээр 2005 оны NHL-ын драфтын тэргүүн сонголт бөгөөд одоо ҮХЛ-ийн тэмцээний 4 удаагийн аварга “Питтсбург Пингвинс” багийг болон Канадын шигшээ багийг ахлан тоглож байна. 29 настай канад залуу өнгөрсөн хугацаанд мөн дэлхийн залуучуудын аварга, олимпийн хошой аварга, дэлхийн аварга цолыг хүртээд байгаа билээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Сидней Кросби ба 87 гэх тоо  
Үзсэн: 1591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй