Шууд Chart

Мартин Ольссен "Суонси" клубт ирлээ

2017-01-19 09:30:00

Уэльсийн “Суонси Сити” клубын удирдлагууд энэ өвлийн солилцоо наймааны цонхоор хийсэн 3 дахь тамирчнаа танилцууллаа. Пол Клемент энэ удаад 28 настай швед хамгаалагч Мартин Ольссенийг Английн “Норвич Сити” клубээс 4 сая паундаар авсан байна. Зүүн жигүүрийн хамгаалагч Мартин Ольссены хувьд Английн "Норвич Сити", "Блэкбүрн Роверс" багуудын бүрэлдэхүүнд тоглож байсан туршлагатай бөгөөд эдгээр багуулын хамт нийтдээ 250 тоглолтод талбайд гарч байжээ. 2010 оноос хойш шведийн шигшээ багт тоглож байгаа шилдэг хамгаалагч Мартин Ольссен шинэ багтаа 16 дугаарыг эзэмшин тоглох юм байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Мартин Ольссен "Суонси" клубт ирлээ  
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй