Шууд Chart

"Пингвинс" дорнод бүсийн 3-р байрт дэвшлээ

2017-01-19 16:18:35

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээний түүхт 100 дахь улирал эхлээд 3 сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Өнөөдөр лигийн хүрээнд нийтдээ 5 тоглолт боллоо. Эдгээрээс  өнгөрсөн улирлын аварга "Питтсбург Пингвинс" Канадын алдарт "Монреал Канадиенс" багуудын тоглолт тун сонирхолтой болж өндөрлөлөө. Дорнод бүсийн 3, 4-р байрт дараалан бичигдэж байгаа лигийн шилдэг багуудын тоглолт "Монреаль Канадиенс"-ийн "Centre Bell" ордонд боллоо. Энэ өдрийн тоглолтын эхнээс Сидней Кросбигоор ахлуулсан хүчирхэг "Питтсбург Пингвинс" өрсөлдөгчөө илт илүүрхэн тоглож байлаа. Тэднээс Йан Коул, Эрик Фер, Жейк Гюнцель, Олли Мяяття нар хаалганд шайбыг оруулж өрсөлдөгчөө 4:1-ийн харьцаатай хожсон. "Пингвинс"-ийн залуус ийнхүү бүтэн 2 оноогоо авсанаар дорнод бүсийн 3-р байрт дэвшлээ. Тэд одоогоор 41 тоглолтод оролцож 28-д нь хожсон амжилттай лигийг үргэжлүүлж байна. Харин "Монреал Канадиенс" тэднээс нэг онооны дутуутай энэ бүсийн 4-р байрт улирлыг үргэлжлүүлж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Пингвинс" дорнод бүсийн 3-р байрт дэвшлээ  
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй