Шууд Chart

"Детройт Ред Вингс" талбайдаа "Бостон"-ыг хожлоо

2017-01-19 16:21:11

Дорнод бүсийн шилдэг багуудын нэг Стэнлийн цомын 11 удаагийн эзэн алдарт "Детройт Ред Вингс" өнөөдөр "Joe Louis Arena"-даа бүсийн хүчтэй өрсөлдөгч "Бостон Брүйнс"-ийг хүлээн авлаа. Багууд энэ өдөр мөсөн талбайд хоккейн спортын гайхамшигийг толилуулж, хурдтай хүчтэй тоглолтыг үзүүлсэн. Улмаар үндсэн цагт багууд 5:5-ын харьцаатай тэнцсэн. Улмаар ялагчийг "shootout" буюу торгуулийн цохилтоос шийдвэрлэж, "Детройт" өрсөлдөгчөө буулган авчээ. “Улаан жигүүрүүд” одоогоор  45 тоглолтод оролцож, 46 оноо авсан амжилтаараа дорнод бүсийн 14-р байрт бичигдэж байна. Харин Бостон хотын “Баавгайнууд” 48 тоглолтод оролцож, үүний 23-д нь хожсон амжилтаараа энэ бүсийн 6-р байрт улирлыг үргэлжлүүлж байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

"Детройт Ред Вингс" талбайдаа "Бостон"-ыг хожлоо  
Үзсэн: 1387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй