![](/uploads/201701/news/thumb/b803032762ec545bbf3530441940c383_x3.jpg)
Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 3-р шатанд Английн алдарт "Ливерпүүл" клуб 2-р лигийн "Плимүт" багтай учраа таарч, "Энфилд Рөүд" цэгэлдэх хүрээлэнд болсон эхний тоглолтод багууд 0:0-ийн харьцаатай тэнцсэнээр хариу тоглолтод ялагчийг шийдвэрлэхээр болсон. Энэ тоглолт урд шөнө "Плимүт" клубын “Home Park”-д боллоо. "Ливерпүүл" клубын ахлах дасгалжуулагч Герман мэргэжилтэн Юрген Клопп энэ өдөр багийнхаа 2-р бүрэлдэхүүнийг талбайд гаргаж, 30 настай бразил хагас хамгаалагч Лукас Лейва багаа ахлан тоглосон. Тоглолт эхлээд 18 минутын дараа багийн шилдэг хагас хамгаалагч, 24 настай бразил залуу Филиппе Коутиньогийн дамжуулалтыг Лукас Лейва хаалганд мөргөж, тооны харьцааг нээсэн.
2007 оноос хойш "Ливерпүүл"-ийн төлөө хүчин зүтгэж байгаа тэрээр 2010 оны 9-р сараас хойш багийнхаа төлөө гоол оруулж чадаагүй байсан бөгөөд ийнхүү 2316 өдрийн дараа гоолыг оруулсан. Ийнхүү "Улаанууд" Лукасын оруулсан хожлын гоолоор "Холбооны Цом"-ын тэмцээний 4-р шатанд шалгарч, “Волвэрхэмптон Уондорерс” багтай өрсөлдөхөөр боллоо. Энэ тоглолт энэ сарын 28-ны өдөр алдарт "Энфилд Рөүд" цэгэлдэх хүрээлэнд болно.
"Ливерпүүл" Холбооны цомын 4-р шатанд шалгарлаа | ||
Үзсэн: 1053 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.